“Хүүхдийн төв сувилал”-ын хүүхдүүдэд тоглоом илгээжээ

img

АНУ-ын Чикагод ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчууд ЭХЭМҮТ-ийн харъяа “Хүүхдийн төв сувилал” -ын хүүхдүүдэд зориулан төрөл бүрийн тоглоом илгээжээ.


Тодруулбал, АНУ-ын Чикагод байх Монголчуудын холбооноос тоглоом цуглуулах аяныг өнгөрсөн оны 9, 10 дугаар сард зохион байгуулсан аж. Ингээд тоглоомнуудаа монголруу ачуулснаас хойш ийнхүү хоёр сарын турш хил дамнан аялсаар өнөөдөр эзэддээ иржээ. 


Тус сувилалд  дандаа дутуу төрсөн, ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртэлх насны хүүхдүүд байдаг.


Анх 1966 онд “Хүүхдийн сувиллын ясли” нэртэйгээр байгуулагдсан ч 2012 онд одоогийн Хүүхдийн төв сувилал нэртэй болсон юм.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
darga n hen be
2015-01-16