"Саусгоби сэндс" 35 тэрбумын татвараас зайлсхийжээ
"Саусгоби сэндс" ХХК-тай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2012 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос хянан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн байна."Хэргийг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан"
х
Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90.021.466.300 төгрөгийн орлогод ногдох 17.441.383.600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ.
б
Түүнчлэн энэ хэрэгт “Саусгоби сэндс" ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс" ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
б
Энэхүү хэргийг шалгах хугацаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хоёр удаа буцааж холбогдох шалгалтуудыг хийлгэж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилон ажиллуулсан гэж Прокурорын байгууллагаас мэдээлсэн.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ