Метро байгуулах асуудлаар ярилцжээ

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын хангуулах чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар ярилцлаа.
х
Монгол, Японы барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн хөгжилд сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, метро байгуулах судалгааны ажил, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиглэлээр идэвхжүүлэх талаар ярилцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ