Аль гаригт гэмт хэрэг ихээр үйлдэгддэг вэ
Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны хотын эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна.
Мөн бүртгэгдсэн гэмт хэргүүдээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Танхайрах”, “Бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргүүд ихэнх хувийг эзэлжээ. Харин цаг хугацааны хувьд нийт гэмт хэргийн 35.9 хувь нь 22.00-06.00 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн бол даваа, мягмар, баасан, бямба гаригуудад ихэвчлэн ажилгүй иргэд гэмт хэрэг үйлдсэн талаар статистик судалгаа гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ