МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр “А” танхимд өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
б
Байнгын хорооны хуралдаанаар гишүүд өрийн таазтай холбоотой асуудлаар нилээдгүй маргаж, санал зөрөлдсөн. Улмаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээрх асуудлуудаар завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
б
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн тааз 40 хувьтай байх ёстой. Гэтэл хуулийн заалтыг зөрчсөөр байгаад Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 58 хувьд хүрсэн байна. Одоо хууль зөрчихгүй явья. Энэ байгаа өрийн хэмжээгээ хүлээн зөвшөөрөөд цаашид хуулиа зөрчихгүй шүү гэсэн асуудлыг МАН ярьж байгаа. Үүний цаад талд гадаадад нэмж өр зээл тавихгүй гэдэг асуудал явж байгаа. Гэтэл одоо МАНАН-гийн Засгийн газар боллоо. МАН хамтарсанаар өрийг нэмэх гэж байна гэдэг ойлголт яваад байна. Ийм асуудал ердөө ч байхгүй. Урьд нь зөрчсөн энэ үйлдийг засья гэдгээ яриад байгаа юм. 40 хувь гэдэг хууль үйлчлэхгүй хоёр жил явсан байна. Хууль үйлчилдэг больё. Одоо 58 хувь болсноо хүлээн зөвшөөрье. Өрийн таазыг нэмнэ гэж байгааг бид эсэргүүцэж байна. Ийм л асуудал дээр бид нар бие биенээ үгүйсгээд, мушгин гуйвуулаад байна. Өнгөрсөн хугацаанд гаднаас авсан өр зээлээрээ ямар асуудал шийдсэн, ямар үр дүн гарав гэдгээ эхлээд нягталж шалгая. Үнэхээр буруу зарцуулсан бол хариуцлага ярья гэж манай бүлэг ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Энэ асуудлыг мушгин гувуулж өөр өөрийнхөөрөө ярьсаар хаана хэн нь үнэн яриад байгаа нь ойлгогдохоо байлаа. Үүнийг цаашид ярих зарчимгүй боллоо. Ийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч байна. Хэлэлцэж буй асуудлыг улам нягталъя. Нэгдсэн нэг ойлголтод хүрье. Эцэстээ хууль биелүүлдэггүй улсуудын төлөө хуулийг биелүүлдэг болгохын төлөө ажилласан хүмүүс нь хууль зөрчсөн юм шиг ойлголт нийгэмд төрүүллээ. Өнгөрсөн хугацаанд хуулийг зөрчөөд хариуцлага ярихаар хамгаалаад явсан улсууд одоо биднийг хууль зөрчиж байна гэж яриад байна. Бид хууль зөрчих гээгүй, хуулийг биелүүлдэг, хуулийг хэрэгжүүлдэг больё гэдэг асуудлыг ярьж байгаа. Харамсалтай нь завсарлага авлаа. Тодруулбал, “ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" болон “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл"-ээр МАН хуулинд заасан хугацаагаар засварлага авлаа. Ажлын тав хоног. Гэхдээ бүлэг дээр нэгдсэн ойлголтод хүрвэл завсарлага авах хоногтоо уян хатан хандаж болно оо” гэв.
б
МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх энэ асуудал мөн хугацаагаар хойшилж байна.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ