Венесуэлд хүнсний хомсдол үүсчээ
Венесуэл даяар хүнсний хомсдол үүсч, зарим бараа нь хэтэрхий үнэтэйгээс болж иргэдийн худалдан авах чадвар муудсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ихэнх дэлгүүрийн лангуу хоосорч, үйлчлүүлэгчид эрс цөөрчээ. Нийслэл Каракас хотын ихэнх дэлгүүрүүдэд мах, будаа, гурил, гоймон, шоколад болон шампунь, шүдний оо зэргийн үнэ 40-50 хувиар нэмэгдэж, иргэдийн дургүйцлээ илэрхийлж эхэлсэн байна.
ө
Үйлдвэрчний эвлэл 100 мянган хүнийг нэгтгэсэн “Хүнсний үнээ тогтворжуул” хэмээх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа Ерөнхийлөгч Николас Мадурод мэдэгджээ. Хэрвээ Ерөнхийлөгч өнөөдөртөө багтааж хариу хэлэхгүй бол орон даяар ажил хаялт зарлахаа Үйлдвэрчний эвлэлээс сануулсан байна.
ө
Өнгөрсөн жил тус улсад сонины цаасны хомсдол үүсч, хэвлэлийн салбарынхан 14 хоног ажил хаялт зарлаж байсан юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ