Хүндрэлээс гарахын тулд алтаа ашиглах хэрэгтэй

img

Засгийн газраас Цайдам нүүрсний орд зэрэг хэд хэдэн ордыг стратегийн ордод оруулах саналыг УИХ-д өргөн бариад буй. Тэр дундаа Гачууртын мөнгөний ордыг стратегийн орд газарт оруулах саналыг ирүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр Шударга ёс эвсэл завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусч, асуудлыг хэлэлцэж байна. Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

рх

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ноён уулын булшны танилцуулгаас харвал ашиглалтын талбайгаас нь олдвор олдоогүй гэж ойлгож байна. Цэвдгийн судалгаа хийгдсэн үү. Бидний баталсан соёлын өвийн тухай хуультай нийцсэн үү?

ах

Уул уурхайн сайд Р.Жигжид: Геологи хайгуулын ажил хийх үед цэвдэггүй гэж харсан юм билээ. Монгол Улсын цэвдгийн зурагт энэ бүсэд цэвдэггүй гэж байдаг. Соёлын өвийн хуультай нийцэж байгаа гэж бодож байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дотор соёл болон түүхийн олдвор олдоогүй. Харин Ноён уулсын бүсэд тийм олдвор байдаг юм билээ.

ө

Ж.Энхбаяр: Шийдвэр гаргах цаг болсон. Монгол Улсын эдийн засагт учраад байгаа бодит хүндрэлээс гарахын тулд алтны нөөцөө ашиглах ёстой. Алтны хоёрхон бодит нөөцийн нэг нь Гачууртын нөөц. 34 хувийг нь Монголын төрд өгөөд, стратегийн ордод хамруулъя гэж ойлгож байгаа. Харин төрийн эзэмшил байх 34 хувийг олон нийтэд нээлттэйгээр Хөрөнгийн зах зээлд арилжаалах боломж бий юу?

х

Уул уурхайн сайд Р.Жигжид: Стратегийн ордод оруулбал Хөрөнгийн биржид хувьцааны 5-аас доошгүй хувийг арилжаалах хуулийн заалттай.

а

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hundrelees garahiin tuld ashiglah nuutstei uls oron baina daa iimd ued ashiglaj chaddag baih heregtei. amjilt husie.
2015-01-16
hgyuju:
гачууртын мөнгөний орд гэнэ үү? алтны орд биз дээ. тэнэг ээ?
2015-01-16