Зөнч Мухаммед мэдэгдэл хийв
Францын “Charlie Hebdo” сонины шинэ дугаарт дахин
Исламын шашны их зөнч гэгддэг Мухаммедийг шоглосон зураг хэвлэгдсэн юм. Тус
сонин нийтдээ Мухаммедийг элэглэсэн таван зургийг нүүр хуудастаа гаргаад буй. Хэт
даврагчид зөнч Мухаммедийг шоглосон зурагнаас болж Парист халдлага үйлдснээ
мэдэгдсэн билээ. Тэд дахин зөнчийг шоглосон тохиолдолд халдлага үйлдэхээ Францын
удирдлагуудад сануулаад байгаа. “Charlie Hebdo”
сонины шинэ дугаарт дахин заларсан Мухаммед мэдэгдэл хийж, өөрийг нь гутаан
доромжлохгүй байхыг сонины удирдлагуудаас хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр энэ тухайгаа
өгүүлсэн таван минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мухаммед
“Намайг доромжилсон бүхэн хохирдог гэдгийг Парисын халдлагаас харж болно. Дахин
Парист цус урсах болно” гэж хэлжээ. Францын цагдаа нар дээрх бичлэгийг жинхэнэ
эсэхийг нь тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ