Гурван сая дахь иргэнийг угтах асуудлаар хуралдлаа

img

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, бусад хүмүүс оролцлоо.

й

Хурлаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Гурван сая дахь иргэнийг төрсөн он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад 3 сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа.

йы

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох ажлын бэлтгэлийг хангахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллажээ. Энэ 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд зарласан гэлээ. Түүнээс хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн тоог өдөр тутам болон долоо хоногоор гарган ажиллаж байгаа юм байна. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хүүхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарсаар нэг хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл иржээ.

й

Гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртайг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongol uls yagaad awto mashin vilwdwerlej chaddagvi we yagaad hurdan hogjij chadahgvi bna we gedeg bas hvn amiin toonoos iheehen hamaaraltai bolchood baigaan 2 say dah irgenees hoish 30 aad jiliin daraa 3dahi say irgenee hvleej awah gej baigaa ne bayarlah vil ywdaliin neg munuus mun gehdee ene salbar zow mash sain ajillahgvi bol daraa ne mun bish geed buun margan boloh wii de
2015-01-16
зочин:
иргэнээ хүлээн авахад хүртэл засаг хуралддаг мөн ч завтай улсууд юм аа, үүний оронд үйлдвэрлэлдээ санаа тавибал яасан юм бэ, эдийн засаг чинь болохоо байгаад байна
2015-01-16
иргэн :
хэт нэг юманд туулшираад өнөөдрийн харагдах байдлаасаа болоод эцэг эх нь төрсөн үрийнхээ хувь төөргийг худлаа мэдүүлж нүгэл үйлдэх вий дээ одоо цагт хүний хүн чанар мөс алга болсон шүү дээ , төрсөн хүн үхэх жамтайн дээр төрсөн үхсэн өдөр цагаар нь тэр хүний хойдохыг үйлддэг бусуу , үүнд ар талаа харж хандаасай гэж бодож байна , ай хөөрхий тэнэг тэнэг юм их л дуулдах юм даа
2015-01-16