Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцав

img

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, зөвлөлийн гишүүдийн хамт Сургалт, дадлагын төв, албаны нохой, морь сургалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, цахим сургалтыг зохион байгуулах, сургалтын талаар бусад байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр боловсруулах талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.

б

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төв нь цагдаагийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд албаны нохойг сургаж, бэлтгэх, ашиглах ажлуудыг зохион байгуулдаг юм.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sgariibuu:
surgaltiin sergiilegch
2015-01-18