Токарьчин "цагдаа"
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн зөвхөн цагдаагийн сургууль төгссөн алба хаагч нараас гадна эмч, жолооч, санхүүч, сэтгэл судлаач, сэтгүүлч, эвлүүлэгч, найруулагч, зураглаач, инженер техникч, сантехникч гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажиллаж олны амар тайван амьдралын сэтгэл, зүтгэл гарган ажилладаг билээ.
б
Тэднийг нэг, иргэдийн амар амгаланг сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагааны найдвартай "ар тал"-ыг бид онцолж байна. Тэр бол ЦЕГ-ын Автобаазын токарьчин Б.Оюунцэцэг. Цагдаагийн албыг эвдрэл, гэмтэлгүй, бат, бөх, найдвартай тээврийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм байлгахын тулд жил бүр хийдэг парк шинэчлэлээс гадна засаж сэлбэх ажил байнга хэрэгтэй. Токарьчин Б.Оюунцэцэг энэ албанд 23 дахь жилдээ зүтгэж буй.
ө
Тэрбээр Механик инженерийн сургуульд суралцан токарьчны мэргэжил эзэмшин, автозасварын үйлдвэрт ажилчнаар орж, үйлдвэрийнхээ харьяа чиргүүлийн үйлдвэрээс анхны 0001 чиргүүл ашиглалтанд өгөхөд хувь нэмрээ оруулсан 1982 оноос одоог хүртэл токарьчнаараа ажиллаж байгаа ажээ. Зөвхөн Авто бааздаа л гэхэд сүүлийн 22 жил тууштай ажиллаж, цагдаагийн ахлагч цолтой гавьяаныхаа амралтанд гарсан ч албаны шаардлагаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрбээр "Сайн шавьтай болох гэхээр залуус тэр бүр энэ мэргэжлийг сонгохгүй юм. Харин надад хэзээ ч токарьчны мэргэжлээ сольж хуульч, эдийн засагч инженер больё гэсэн бодол төрж байгаагүй, сүүлийн үед сайн токарын машинтай болохсон гэж мөрөөдөх болсон шүү" гэж даруухан өгүүлэх.
ы
Улаанбаатарын гудамжаар цагдаагийн албаны машинууд үүргээ гүйцэтгээд явж байхад токарьчин Б.Оюунцэцэг бахархах сэтгэгдэл төрдөг. Учир нь тэрбээр тэдгээр машины нэг ч гэсэн эрэг боолтыг бүтээсэн болохоор.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ