Баянзүрх дүүргийн АН шинэчлэлийн хороотой боллоо
Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүдийг сонгох дотоод сонгууль энэ сарын 12-нд болж өнгөрчээ. Нөхөн сонгууль 37 суудалд өрсөлдөх байсан юм. Энэхүү сонгууль маш их будлиантай , хаалттай , хууль бусаар ямар ч мэдээлэл байхгүйгээр явагджээ.
Одоогийн Баянзүрх дүүргийн АН-ын дарга, Засаг дарга Д.Пүрэвдаваа нь энэхүү нөхөн сонгуулиар өөрийн хамаатан садан болон найз нөхдийг ямар ч өрсөлдөөнгүйгээр сонгогдох бололцоог хангасан гэж намын гишүүдийн болон дэмжигчид үзэж буй аж.
Уг хууль бус үйлдлийн эсрэг БЗД-ийн намын хорооны гишүүд , дүүргийн иргэдийн төлөөлөгчид , иргэдийн нийтийн хорооны дарга, хороодын засаг дарга нар энгийн гишүүд намын хороонд нэр дэвшигч нар нэгдэн намын шинэчлэлийн хороог байгуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр тэд “Д.Пүрэвдаваа дотоод дүрэм болон Монгол Улсын үндсэн хуулийн сонгох сонгогдох эрх, эрх чөлөө болон тэгш эрхийг зөрчиж байна. Үүгээр ч зогсохгүй бусад намын гишүүдийг нэр дэвшүүлсэн. Даргын хамаатан хүн аль нам байх нь хамаагүй болсон байх жишээтэй. Мөн нэр дэвшигчийг ямар ч үндэслэлгүйгээр хассан. Нийслэлийн сонгуулийн хорооноос тус үйлдэлтэй нь холбоотойгоор шаардлага тавихаар нэгийг нь ч ил гаргалгүйгээр нуун далдалдаг хариу өгөөгүй байгаа” хэмээн мэдэгджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ