Үс засуулахад өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 17. Бямба гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 27. Санчир гариг. Эрхэтний тэнгэр одтой, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх , зэрэг дэвших, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгоход сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод баруун мөрөө гаргавал зохистой.
б
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ