Алтан-Өлгийн үйл ажиллагааг сайжруулах журмыг батлав

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.  Алтан-Өлгийн оршуулгын газар нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Монгол улсын төр, нийгмийн зүтгэлнүүдийг нутаглуулдаг хүндэтгэлийн оршуулгын газар юм. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 231 дүгээр тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг тусгай хамгаалалтад авч байсан ч өнгөрсөн онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектын жагсаалтаас хасч, харуул хамгаалалтаа зогсоосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/971 дүгээр захирамжийн дагуу Алтан-Өлгийн оршуулгын газрын харуул хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар хүндэтгэлийн оршуулгын газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дуусч, уг оршуулгын газрын хашаанд айлууд тулж, эргэн тойрон хог хаягдлаар дүүрч, орчны бохирдол ихтэй байгаа юм. Тиймээс оршуулгын газрын хамгаалалтын бүсийн баталгаажсан зураглалын дагуу иргэдэд зориулсан анхааруулга, санамж бүхий тэмдэглэгээ хийж, хамгаалалтын бүсэд мод, зүлэг тарьж, дотор болон эргэн тойронд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх зэргээр оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
улаанбаатар сүг сэг ийн хот болсон. та нар бодоо ч ээ алтан өлгийн тухай ярьж суухын оронд ард олныхоо орон гэрийн тухай яриач дээ батүүлийг ийм тэнэг дарга гэж бодоогүй хүн олон байсаныг одоо ойлгож эхэллээ алтан өлгийг хувьчилчих, та нар хувааж идэж сураагүй юм биш, хүн алчихаад хүртэл хувьчилж сууга биз дээ
2015-01-17
nyam nyam:
алтан-өлгийн үйл ажиллагааг сайжруулах журам гэнэ үү.... үйл ажиллагаа нь сайжирна гэхээр яах юм төр нийгмийн зүтгэлтнүүд олноор өөд болж ирэх нь байна та бүхэн минь бэлд гэж байгаа юм уу эсхүл тэнд байгаа нь багадаад байна улам олон тийм хүмүүсийг тэнд оршоо гэх гээд байгаа юм уу.... агуулга нь өөр байх л даа гэхдээ буруу ярьж зөв ойлгоно гэдгээс буруу бичиж зөв ойлгоно ч гэж байдаггүй байхаа.... хууль зүйн техник, төрийн албан хэрэг хөтлөх үйл ажиллагааны журмаа байг монголчуудад чинь нэг билэгдэл зүй гэж байдаг даа эрх зүйн актынхаа нэрийг ч нэг зөв өгчихөж болноо доо...
2015-01-17
zochin:
hamgiinnaad orshuulgiin gazraas busad nam uls terd olon jili ur buteeltei ajilaj irsen б,в hundetgeliin orshuulgiin talbainuud ha*gui bolj ailtai zeregtsen tonuulahad tun oirhon irsen baina lee, uuniig anhaaraldaa avch zasaj egehiig husey
2015-01-17