3 сая дахь иргэнийг угтах бэлтгэл

img

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, бусад хүмүүс оролцлоо.

ө

Хурлаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад 3 сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа.

с

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох ажлын бэлтгэлийг хангахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллажээ. Энэ 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд зарласан гэлээ. Түүнээс хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн тоог өдөр тутам болон долоо хоногоор гарган ажиллаж байгаа юм байна. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хүүхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарсаар нэг хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл иржээ.

с

Гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртайг ажлын хэсгийн гишүүд хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
uls oron ard tumen ni yaduuradeed tsegtee hureed baihad huurhii mongoliin parlament uur heleltseh asuudal bdaggui yum baih daa, uur uls oron sonsvol tsochih baih daa
2015-01-19
ntg shuudee:
3 сая дахь иргэнээ угтах нь зөв монголын хүн ам маш олон болох хэрэгтэй үүнд янз бүрийн дэмжлэг хэрэгтэй. би яг одоо манжуурт байна миний монгол яасан цөөхөн юм бэ хэмээн сэтгэл харуусаж сууна. энэ миний яг энэ цаг үеийн бодол бусад хүмүүс яаж ойлгох нь хамаагүй
2015-01-19
тунгаа:
он гарснаас хойш шувт 3 сая дахь иргэн гэж ярилаа. одоо болоо юмбишүү. энэ хэнд хэрэгтэй юм болоо. монгол улсад өөр хийх юм алга уу.
2015-01-18
ninj:
mongold uunees iluu hiih zuil alga uu,toroh hun tordogooroo torno l biz dee ugtah ajil ch geh shig
2015-01-17
тэнэг төр:
хийх юмаа олж ядсан үхдэлүүд вэ 3 сая дахь иргэн төрнө байр өгнө ч гэх шиг хуцах юм нэг айлын авгай төрөх нь төрийн ажил юм байх даа эд нартай эд наргүй төрдөгөөрөө төрөөд гардагаараа л гарах байлгүй тэгээд 3 сая дахь нь гэж яаж ч мэдэх юм одоо гурван сая байгаа ч юмуу үгүй ч юм уу өдөрт хэдэн арваараа л хорвоог орхиж байна эд нарыгаа нөхж байгаа ч юм уу үгүй ч юмуу худал хуцаж байхаар ард түмнийхээ төлөө толгойгоо хашилга алын авгай бөгс харж байсанаас
2015-01-17
хямдхан хог! :
энэ одоо тэгээд юу вэ? oлолт амжилт уу? хямдхан популизм! элбэгдорж ѳѳрийгѳѳ харуулж байгаа нь энэ! элбэгдорж монголын ард түмнийг ийм хямдхан гэж бодож байгаа нь үнэн хэрэг дээрээ ѳѳрѳѳ хичнээн хямдхан болохоо харуулж байгаа нь энэ!
2015-01-17
hatguur :
үнэхээр хийх ажлаа олж ядсан тэнэгүүд. irgen-ий бичсэн маш зөв ш дээ. алтанхуяг гэж шоучин гар орон сууц өгнө гэж балайрснаас болж байгаа юм. батламж өгөөд л болоо ш дээ. үндсэн хууль баталсан гэж баахан хүнд байр өгч балайрсантай яг адилхан луйвар.
2015-01-17
zochin:
hiih yuma olj yadah yuma.torooguigees torson yadarsan ard olonoo yadaj l bodooch
2015-01-17
irgen:
би ундсэн хуулийн цэцэд хэрэв 3 сая дахь иргэнд тереес орон сууц олговол хандана бух хун тэр тусмаа хуухэд бур ижил эрхтэй байх ёстой харин батламжийг улсаас олгож хадгалуулж алдаршууж хувь хун компани бэлэг урамшууллаа олгох нь асуудалгкй
2015-01-17
zochin:
hiih ajil ni bagadaad baigaa yum uu esvel uum showchid uu
2015-01-17