Налайхын замд ноцтой осол гарчээ
Налайхын замд өнөөдөр өглөө 10.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан байна. Энэ тухай албан эх сурвалжаас тодруулахад "Зил-130 автомашин, Старекс маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
ө
Харин албан бус эх сурвалж "Ослын улмаас 10 гаруй хүн бэртэж, нэг хүн амиа алдсан" гэж мэдээлэв. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
а
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ