Ч.Долгорсүрэн: Эрчүүд эмэгтэй хүний үнэ цэнийг үгүй хийдэг
Монголын сайхан бүсгүйчүүд дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж, бусдад үлгэр дууриалал болсоор байна. Тэдний нэг болох “New face" уралдаанаас төрсөн шилдэг модель, загвар өмсөгч Ч.Долгорсүрэнг бид энэ удаагийн дугаартаа зочноороо урьлаа. Тэрбээр 2011 онд Италийн Милан хотод болсон "Мисс мотор" олон улсын тэмцээнд амжилттай оролцож, дэд байрыг хүртэж байсан билээ. Харин өдгөө загварын “Эра модель” агентлагт багшилж байгаа юм.
g
-Юуны өмнө ээж болсонд тань нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?
-Баярлалаа. Би хүүхдээ харахын хажуугаар ажлаа хийж байгаа.
-Хөхөөрөө хооллож байгаа юу?
-Тиймээ. Манай охин үеийн хүүхдүүдээ бодоход илүү ховдог /инээв/. Хөхөндөө сайн цадахгүй байгаа учир нэмэлт хоол өгч эхэлсэн. Охинынхоо эрүүл мэнд, өсөлт бойжилтыг бодож байгаа учраас хөхүүлж байгаа.
kjdshf
-Төрөөд удаагүй гэхэд ямар сайхан бие хаатай байна аа. Мэдээж загвар өмсөгч хүнд гадаад гоо сайхан чухал. Чамгүй их анхаарсан байх даа?
-Загвар өмсөнө гэдэг миний дуртай ажил. Энэ ажлаасаа би эрч хүчийг мэдэрдэг. Тиймээс дуртай ажлаа үргэлжлүүлж хийхийн тулд төрснийхөө дараа богино хугацаанд хуучин жиндээ хүрэх талаар нэлээд бодсон. Жирэмсний эхний гурван сар биеийн байдлын улмаас гэртээ амарч, дөрөв дэх сараасаа эхлэн төрөх хүртлээ ажлаа хийж байсан. Хөдөлгөөнтэй байсан учраас жирэмсний хугацаандаа илүүдэл жин нэмээгүй. Нийт 14 кг нэмсэн. Төрсний дараа гэдэсний даруулга зүүгээд, гэдэсний таталт өдөр бүр хийж байгаа. Хөхүүл учраас хоол сойхгүй хэвийн жиндээ хүрч чадсан.
lkkjdg
-Хамгийн гоё асуултаа асуугаагүй юм байна. Ээж болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний хамгийн их баяр баясал юм уу даа. Миний охин миний хамгийн том аз жаргал. Энгэртээ нааж, үнэрийг нь үнэрлэх үртэй байна гэдэг хосгүй сайхан байдаг юм байна. Төрөхийн орон дээр хэвтэж байхдаа охиноо нүдээ нээчихсэн уйлж байхыг нь, мөөмөө амлах гээд мөөмтэйгөө ноцолдож байгааг нь хараад үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмжийг мэдэрсэн. Бас өөрөөсөө гадна дахин нэг хүний төлөө амьдрана, хариуцлага үүрнэ гээд олон зүйл бодогдож эхэлсэн. Түүнчлэн, охиноо гэдсэнд олдсон үеэс эхлэж, амьдралд хандах хандлага маань өөрчлөгдсөн. Илүү их ажиллаж, олон зүйлийг амжуулах ёстой гэсэн бодлыг маань баталгаажуулсан.
mndb
-Эмэгтэй хүн бүр ирээдүйн хань болох хүндээ тодорхой шалгуур тавьдаг. Таны хувьд өөрийн нөхрийг ямар шалгуураар сонгож байв. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Миний ханийг Тулга гэдэг. Хань маань миний ажил мэргэжлийг маш сайн ойлгодог. Үргэлж миний дэргэд байж түшиг тулгуур болдог. Би нөхөр болох хүн маань надаас хэд хэдэн шат илүү байх ёстой гэдэг бодолтой байсан. Хувь тавилан ч юм уу, яг тэр хүн маань надад ирсэн л дээ. Тэр хүнтэйгээ учирсандаа сэтгэл хангалуун байдаг. Манай хүн их том зорилготой, том хүсэл тэмүүлэлтэй хүн. Бас охин бид хоёрт их халамжтай. Ажилдаа ядараад ороод ирэхэд халуун хоол цайтай угтдаг тийм л сайн хань, бас сайн аав.
kjd
-Сүүлийн үед гэр бүл салалт ихэссэн талаар судлаачид нэлээд ярьдаг болжээ. Та гэр бүл салалтыг юу гэж ойлгодог вэ?
-Хосууд цуг амьдарч байж нэг нэгнээ илүү танина. Гэтэл залуус маань нэг гэрт амьдарч үзээгүй, нэгнийгээ таниагүй байж, хүүхэдтэй болдог. Үүнээс болж, үл ойлголцол, гэр бүл салалт бий болдог байх. Мэдээж хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүн нэг гэрт ороод ирэхээрээ хувь хүнийхээ зан чанарыг илүү мэдэлцэнэ. Миний хувьд нөхөртэйгөө таван жил хамт амьдарсан.
b
-Ингэхэд Ч.Долгорсүрэн маань хэзээнээс загварын ертөнцөд хөл тавьсан бэ?
-Анх 14 настай байхдаа “Эра модель” агентлагын гоо зүйн дамжаанд орж байсан. Таван жил тус агентлагт суралцагч байж байгаад 17 настай байхдаа “New face" уралдаанаас “Содон дүр төрх” хэмээх өргөмжлөл хүртэж байсан. Түүнээс өмнө бусад загвар өмсөгчдийн адил “Хүслэн”, “Үнсгэлжин”, “Монголжингоо” зэрэг тэмцээнд амжилттай оролцож байлаа. Харин 2010 онд “ТВ мисс” уралдаанд оролцоод Италийн Милан хотод болох "Мисс мотор" олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнуулж, тус тэмцээнээс хоёр номинацид дэд байр эзэлсэн амжилттай оролцсон.
jd
-Загвар өмсөгч, мисс хоёр юугаараа ялгаатай вэ. Мисс хүн ямар байх ёстой вэ?
-Ерөнхийдөө хүмүүс маань мисс, модель хоёрыг ижил гэж ойлгодог. Гэхдээ мисс бол өндөр, гоолиг, сайхан байхад хангалтгүй. Мисс бол тухайн улс орныхоо энх тайван, амар амгалан, эрх чөлөөний билэг тэмдэг гэж явдгаараа онцлогтой. Мисс тайзан дээр гараад өөрийгөө рекламдах ёстой байдаг. Харин модель тайзан дээр загвар зохион бүтээгчийн урласан хувцасыг рекламдах үүрэгтэй. Миний хувьд нурууны өндөр 170 см ч гэлээ загвар өмсөгчдөөс намхан талдаа ордог. Тиймээс мисс тал руугаа илүү хөгжсөн гэхэд болно.
jdh
-Та “Эра модель” агентлагт багшлахаас гадна тус агентлагт тодорхой хэмжээний албан тушаал хашдаг. "Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө загварын агентлагуудыг хүний наймаанд холбоотой, охидыг гадаад хүмүүст зуучилдаг гэх асуудлыг хөндөж, нэлээд шуугиан дэгдээсэн. Үнэхээр танай салбарт тийм асуудал байдаг юм уу?
-Үнэнийг хэлэхэд, манай залуусын дунд тийм буруу ойлголт яваад байдаг юм шиг байна лээ. Бизнес хийдэг хүмүүс манай агентлаг руу утсаар залгаад “Гаднаас хүмүүс ирсэн юм аа. Цуг байх, үйлчлэх модель өгөөч” гэдэг. Ийм хүсэлт олон удаа ирж байсан. Харин манай агентлагын зүгээс тэдэнд “Манайх охидоо хувцас загварын гараагаар гаргана, эсвэл угтагчын ажил хийлгэнэ. Өөр асуудал байхгүй” гэсэн хариуг өгдөг. Бусад агентлагууд яадагыг би сайн мэдэхгүй байна.
Сүүлийн үед манай томоохон байгууллагууд гадаадад үзэсгэлэн яармагт нэлээд оролцдог болсон. Тэдний нүүр царай болж байгаа моделуудаа дагуулж явуулахдаа тус моделийн асран халамжлагч, эцэг эхийн зөвшөөрлийг авч, гуравласан гэрээ байгуулж, явуулдаг.
kjsdhg
-Ер нь загварын ертөнцийнхөн дунд хоорондоо үл ойлголцох явдал гарна биз?
-Манай агентлагийн хувьд дотроо их эв найртай. Харин бусад агентлагуудтай нэлээд өрсөлддөг шүү. Энэ салбарт дандаа гоё охид залуус байдаг. Тэд нэг зорилго, нэг тэмүүлэлтэй учраас өрсөлдөөн байхаас өөр арга байхгүй.
kdj
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийг шүүмжилсэн өнгө аяс нийгэмд нэлээд гардаг болсон. Та энэ тал дээр үзэл бодлоо хуваалцаач?
-Охид бүсгүйчүүдийн үнэ цэнийг эрчүүд үгүй хийж байгаа. Би нэг жишээ дурьдая, дөнгөж 14, 15-хан настай насанд хүрээгүй, “цэцэг” шиг охидыг энд тэнд явж байхад нь ах шиг нь, аав шиг нь том машин унасан эрчүүд өдөж, хоргоодог. Тэр жаахан охин чинь юугаа ч мэдэхгүй айх, гайхах нь зэрэгцэх нь ойлгомжтой. Магадгүй зарим нь сууна, зарим нь зугатана. Үүнээс ажиглахад эрчүүд эмэгтэйчүүдийг эвдэж байгаа юм шиг санагддаг. Тийм учраас эрчүүд өөрсдийгөө мэдэхгүй байж, эмэгтэйчүүдийн үнэ цэнэ алдагдаж байгаа талаар ярих нь надад таалагддаггүй.
jzmbd
-Эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй вэ?
-Эмэгтэй хүн ухаалаг, зоригтой бас нандин байх хэрэгтэй. Нандин байна гэдэг бол эмэгтэй хүний үнэ цэнэ. Тийм учраас эрчүүд эмэгтэйчүүдээ нандигнаж, хүндэлдэг, хайрладаг, энхрийлэх ёстой юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ