Драмын театр хандивын тоглолт хийж байна

img

Улсын Драмын Эрдмийн театр өөрийн барилгаа шинэчлэн засварлах, техник тоног төхөөрөмжөө сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, УДЭТ нь тус барилгад 1963 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түүнээс хойш дорвитой засвар, шинэчлэл хийгдээгүй гэнэ. Харин хэдэн жилийн өмнө тайзны тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгээ тэд  70 хувьтай шинэчлэжээ.

Дээрх төсөл одоогоор эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эхний ээлжинд бүрэн засвар хийхэд хэдий хэрийн хөрөнгө мөнгө хэрэгтэйг судлан тогтоож, улмаар мөнгө босгох ажил эхлэх юм байна. УДЭТ-аас энэхүү ажлын эхлэл болгож гурван удаагийн хандивийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Өчигдөр хоёр дахь удаагийн тоглолт болох “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглосон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkhbayar:
yamar jijig yamar huvaariar garch baigaa bol medeelele baigaa bol enkhbayar.bold@gmail.com ruu yavuulaad ogooch
2015-01-19
зочин:
нээрээ нэг тэгмээр дээ ул*а бдаг ганц театраа дээдсүүд нь анхаарч бмаар юм!
2015-01-18