200 мянган тахиаг устгав
Японы Окаяма мужид шувууны ханиад бүртгэгдснээс болж 200 мянган тахиаг усгаж, 10 гаруй шувууны фермийн үйл ажиллагааг зогсоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
aa
Тус мужийн удирдлагууд 10 хоногийн хугацаанд шувууны ханиад бүртгэгдсэн бүс нутгуудад хөл хорио тогтоожээ. Мөн шувууны мах, өндөг зэрэгт хорио тавьж, устгалд оруулж эхэлсэн байна.
a
Шувууны ханиад Окаяма мужиас гадна хэд хэдэн мужид бүртгэгдсэн гэх мэдээллийг Засгийн газраас үгүйсгэж, “Аюулгүй байдлын үүднээс зарим мужид шалгалт явуулж байгаа” гэсэн байна.
a
Шувууны ханиад Японоос гадна Канад, Энэтхэг, Хятад, Австрали улсад бүртгэгдээд буй.
a
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ