“Charlie Hebdo” сонинг эсэргүүцэв

img

Пакистаны нийслэл Карачи хотноо олон мянган иргэн Францын шог сонин “Charlie Hebdo”-ийн нийтлэлийн бодлогыг эсэргүүцэж, жагсчээ. Жагсагчид гартаа “Би исламын шашинтан” гэж бичсэн цаас барьцгаасан байна. Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан тус сонины дугаарт их зөнч Мухаммедийн шог зураг дахин заларсан юм. Түүнийг исламын шашинтнууд “бурханы хүү” хэмээн хүндэлж, хайрладаг билээ.

\

Дээрх жагсаалд оролцож буй жагсагчид “Барууны хэвлэлүүд өдөр бүр, цаг тутам исламын шашинг гутаан доромжилдог. Сүүлийн жишээ гэхэд “Charlie Hebdo” сонин дээр гарсан их зөнчийн шог зураг. Бид дахин тэвчиж чадахгүй. Дэлхийн бүх улсад хайрлаж , хүндэлдэг зүйл гэж бий. Тэдний бахархал, сэтгэлийн бурхан болсон энэ агуу эрхмийг гутаасан хэнийг ч уучлахгүй” гэж хэлжээ.

s

“Charlie Hebdo” сонин их зөнч Мухаммедийн зургаас гадна Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадагийн шог зургийг нийтэлсэн билээ. Энэ хоёр зургийн дараа алан хядагчид сонины байранд халдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

A

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hulk:
chi hasaguudad zoduulav daa
2015-01-18
зайл :
халтайсан хар новшнууд л бн
2015-01-18