Кубын эсрэг хоригоо сулруулна
АНУ-ын Сангийн яам болон Худалдааны яамнаас “Кубын эсрэг баталсан худалдаа, аялал жуулчлалын хориг арга хэмжээгээ ирэх сараас эхлэн сулруулах болно” гэж мэдэгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн оны сүүлээр “Куба улстай дипломат харилцаагаа сэргээх асуудлаар ярилцах болно. Бид эхэлж Кубатай харилцаагаа сайжруулах болно” гэсэн билээ.
AZ
АНУ-ын Засгийн газар 54 жилийн хугацаанд Кубын эсрэг эдийн засаг, банк санхүү, худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм. Дээрх хоригуудыг цуцалснаар АНУ-ын иргэд Куба улсад аюулгүй зорчих бол Куба улсын иргэд АНУ-д бизнес эрхлэх боломжтой болох аж.
A
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Кубын Засгийн газар улс төрийн шалтгаанаар хоригдож байсан АНУ-ын 50 хоригдлыг сулласан билээ.
a
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ