Өвлийн дунд сарын шинийн 29

img

Өнөөдөр аргын тооллын 2015 оны нэгдүгээр сарын 19. Даваа гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 29. Сумъяа гариг. Суулга одтой, 3 хөх  мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хийх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг ньбар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш  мөрөө гаргавал зохистой.

а

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека:
билгийн тооллын 1 -15 хүртэлхийг шинийн тэдэн гэх бөгөөд 16 наас нь эхэлж билгийн тооллын тэдэн эдэн гэх юмуу аль эсвэл хуучдын хэдэн гэж хэлж ярьдаг учиртай учир нь 16 наас эхэлж сар хуучирч байгаа тул шинэ сар гээд байх нь утгагүй биз дээ 30 нийг бол битүүн гэнэ шүү дээ түүнээс биш арго ариунболд цэрэндаваа авгай 2 шиг шинийн 30 гэж орилоод байж болохгүй л дээ
2015-01-19