Хэт даврагчид Камерун хотыг эзэлжээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл нийслэл Абужа хотоос холгүй орших Камерун хотод хяналтаа тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид өчигдөр Камерун хот руу хэд хэдэн удаа довтолж, 80 орчим хүний аминд хүрч, 15-25 насны 100 гаруй охиныг хулгайлж, хил давуулсан тухай гэрчүүд мэдээлж байна. Мөн 50 гаруй машин галдан шатааж, цагдаагийн байранд бөмбөг дэлбэлжээ.
1
Дээрх үйл явдлын дараа тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Гуудлак Жонатхан үхэлдээ бэлдээд сууж бай. Бид тун удахгүй Нигер даяар эрхээ тогтоож, хэт даврагчдын эрэн үеийг эхлүүлэх болно. Биднийг устгахыг завдсан бүхэн үхэх болно. Абубакар Шекау миний бие Нигерийн удирдагч болох ёстой” гэж хэлжээ.
Нигерийн Батлан хамгаалах яамны сайд Чаба Хенде “Боко Харам” бүлэглэл өмнөхөөсөө хүчирхэгжиж байна. Тэд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдсэн байх магадлалтай. “Халифын вант улс” бүлэглэлийн удирдлагууд “Боко Харам”-ыг санхүүжүүлж, зэвсгээр хангадаг байж болзошгүй. Бид мөрдлөгө явуулж байгаа” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ