Францисыг 6 сая филиппинчүүд үдэв

img

Ромын хамба ламтан Францис Азийн орнуудаар зургаан хоногийн хугацаатай шашны айлчлал хийсэн билээ. Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр Филиппин, Шри Ланк улсад айлчилж, итгэгч түмэнтэйгээ уулзсан юм. Францисын айлчлалын сүүлийн өдөр Филиппинийн нийслэл Манила хотноо цугларсан хүмүүстэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамба ламтай уулзахаар ойролцоогоор зургаан сая филиппинчүүд Манила хотноо цугларсан байна. Манила хотын төвд хэтэрхий олон хүн цугларснаас болж, 22 хүн дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн аж.

1

Хотын удирдлагууд хамбатны дээрх мэдэгдлийн үеэр бүх замыг хааж, автомашин явахыг хориглож, зарим газарт хөл хорио тогтоожээ. 1995 онд Ромын хамба лам II Жон Паул Манила хотноо айлчилж байжээ. Түүний айлчлалын сүүлийн өдөр таван сая филиппинчүүд гаргаж өгч байжээ. Тус улс 80 сая хүн амтай бөгөөд тэдний 12-15 сая нь католик шашинтай гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ