Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ажиллав

img

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ойрын өдрүүдэд батлан хамгаалах салбарынхаа ажил байдалтай биечлэн танилцаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ч ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон байна. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажиллажээ.

a

Тэдний эхлээд Зэвсэгт хүчний 350 дугаар ангид очсон байна. Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор энэ ангийг байгуулаад удаагүй ч бүтээн байгуулалтын ажлууд багагүй хэмжээнд хийгджээ. Цаашид ч хийх шаардлагатай ажлууд олон байгааг ангийн захирагч салбарын сайддаа уламжилсан байна. Тухайлбал, Спорт заал, Соёлын төв барьж өгөх шаардлагтай ч хамгийн тэргүүнд албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууц. Албан хаагчдын олонхи нь нийслэлд амьдардаг учраас өглөө, оройд ангиас гаргаж өгсөн ганц автобусандаа багтдаггүй гэнэ. Харин Ц.Цолмон сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 337, 014, пуужингийн хороо. 337 дугаар ангийнхны хувьд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилладаг хамт олон гэдэг нь илт байв. Тухайлбал, Соёлын төв, Спорт заалаа албан хаагч өөрсдийн хандиваар тохижуулан "босгосон" гэнэ.

a

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсөвт дараа болохыг урьтал болгоогүй ч хойшдоо албан хаагчдын соёл, спорт хүмүүжлийн ажлуудад чухал үүрэгтэй дээрх байгууламжийг барих шаардлага батлан хамгаалах салбарт байгаа. 337  дугаар анги нь нисэхийн анги гэдэг утгаараа Монголыг дайран өнгөрч байгаа нислэг бүрийг хяналтандаа байлгадаг юм байна. Харин 014 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнгийн танилцуулснаар энэ ангид Соёлын төв, Гал тогооны дээврийг шинэчлэх шаардлагатай, албан хаагчдын ажилдаа ирж очих унаа хөсөг нь шийдэх ёстой асуудлын нэг гэдгийг салбарын сайддаа уламжилжээ. Пуужингийн хорооны хувьд дээрх ангиудтай харьцуулахад барилга байгууламж нь шинэ учраас бэрхшээл гэж учирлах асуудал төдийлөн байсангүй. Мэдээж энэ дөрвөн ангийн албан хаагчдын унаа, орон сууцаас гадна тулгарах асуудал нь хувцасны хангалт дутуу байгаа аж.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

данигай нь :
эхний сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна иймэрхүү нам нам дагаж оймосны хавчуурганд орсон долдой нараар цэрэг арми удирдуулахаар яаж өөдлөхөв дээ нээрээ л сайхан дулаан хуцастай болоод авч юу ч мэдэхгүй юу ч хийхгүй ийм амьд үхдэлүүдийг төрд гаргачихсан нь яалтай с билээ ер нь бхя-ыг татан буулгаад хц-тэй нэгтгэх хэрэгтэй одоо буу бариад байлддаг цаг өнгөрсөн цомхон чадварлаг цэрэгтэй байсан нь дээр хилчид бол мундаг шүү харин арми бол зүгээр энд ч энхийг сахиулахад ч зүгээр л агуулах манаж байдаг хоолны савнууд дэлхийн 2 дугаар дайн халх голын дайнд хилчид жинхэнэ баатарлаг гавьяа байгуулж жинхэнэ эх орончид гэдгээ харуулсан байдаг дэлхийн 2 дугаар дайнд германы арми хилийн заставыг 2 цагийн дотор арчаад өнгөрнө гээд тооцолсон чинь баатарлаг хилчид 8 цагаас 10 гаруй хоногоор саатуулж чадсан түүх байна тэр үед хөөрхий хилчдэд винтов тасгийн пулемёнт хэдэн гар бөмбөг л байсан байгаа юм ш дээ юун их буу танк нисэх онгоц халх голын дайнд мөн адил гэтэл одоо энэ цолмон мэтийн шуналтан нам намын *нүүд юув дээ зайлуулбал таарна
2015-01-19
зочин :
энэ цолмон мон олон нам дамжин олон яамны дэд болон сайд хийлээ шуналтай хун дээ ямар ч байсан дулаан хурандаа хувцас хамгийн туруунд хийлгээд амьжилт дээ энэ мэт ийн зардлыг л багасагах хэрэгтэй дээ
2015-01-19