3 сая дахь иргэнийг өлгийдөх эмнэлгүүд бэлэн үү

img

Гурван сая дахь иргэн, түүний чацуутныг өлгийдөн авахад эмнэлгүүд бэлэн үү

о

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хоёрдугаар сарын эхээр мэндэлнэ гэж тооцоолсон. Тиймээс тэрхvv иргэн болон тvvний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах vvрэг бvхий Vндэсний ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хуралдаж бэлтгэл ажлуудынхаа талаар санал солилцсон. Тvvнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ дахь эмэгтэй гишvvд нийслэл дэх II, III амаржих газрын vйл ажиллагаа, ажил байдалтай танилцсан юм. Өөрөөр хэлбэл монголчууд хvн амын тоо нь албан ёсоор гурван сая болох гэж байгаад их сэтгэл өөдрөг байгаа. Гэхдээ “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж vг бий.

f

Тэр ч утгаараа төрөх иргэндээ өгөх “бэлгийн” талаар л ярилцахаас бус ядаж тухайн өдөр ямар нэгэн байдлаар эх, нярайн эндэгдэл гаргачихгvйхэн шиг “хоёр яс” салгах боломж хэр байгааг судлаж vзэхгvй байна. Амаржих газруудад ажилласан УИХ-ын гишvvдийн хувьд эмнэлгvvд vнэндээ чанарын шаардлага хангахгvй байгааг нvдээр харж, цаашид авах арга хэмжээнд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ бол зөвхөн эмэгтэй байтугай УИХ-ын бvх л гишvvдийн анхаарал хандуулж, арга хэмжээ авах салбар гэдгийг хэн бvр дор бvрнээ ухаарч байгаа. Харамсалтай нь улстөрчид болон “том дарга нар”, бизнесийн салбарынханы эргэн тойрны эмэгтэйчvvд ихэнхдээ гадаадад, зарим нь монголынхоо нэр хvнд бvхий хувийн эмнэлгvvдэд амарждаг болохоор улсын гэх тодотголтой төрөх эмнэлгvvд vнсэнд хаясан шалз шиг хоцрогдмол байдалтай хэвээр байсаар байна.

l

Хоёр хоноод эмнэлгээс гарах нь бичигдээгvй журам

k

Тухайлбал, нийслэлийн III амаржих газар л гэхэд 45 ор, 32 эмч, 118 ажилтантайгаар vйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хvлээн авах тасгаар нь өдөрт дунджаар 140-150 хvн vйлчлvvлдэг бөгөөд тэдгээрийн 48 хувийг л хэвтvvлдэг. Vлдсэн 52 хувийг нь буцаадаг гэсэн юм. Буцаж буй эхчvvдийн биеийн байдал сайндаа бус ядаж дөрвөн цаг хvлээж болохуйц байдалтай байдаг учраас л тvр ч атугай ийн хойш тавьдаг ажээ. Сvvлийн жилvvдэд төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн ачаалал байнга нэмэгдсээр ирсэн байна. III амаржих газарт 2012 онд 6631 хvн vйчлvvлсэн бол 2013 онд 9490, 2014 онд 9573 болж нэмэгджээ. Стандартад зааснаар төрсөн эмэгтэй эмнэлэгт багадаа 3-5 хоног хэвтэн эмчлvvлэх ёстой. Гэтэл одоо бол хоёр хонуулаад л гаргадаг жишиг тогтжээ. Ингэхээс ч аргагvй. Өмнө нь сурагчид нэг ширээнд 3-4-vvлээ сууж хичээллэдэг байсан бол одоо эхчvvд нэг орон дээр хоёроороо хэвтэх болжээ. Тиймээс л дээрх бичигдээгvй жишгийг тогтоож, дараагийн­хаа эхийг хvлээн авч, төрvvлэх боломжтой болж байгаа юм. Төрсөн эхчvvдийн хувьд нэг өрөөнд олуулаа байгаа нь орчин нөхцөлийг улам бvр муутгаж, бvгчим, агаар муутай орчинд эмнэлгийн хяналтад арайхийн хоёр хонож буйгаа хэлж байлаа. Тус эмнэлгийн тухайд шинэ байртай болох тухай яригдаж байгаа ч vvний тулд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Хэрвээ vvнийг шийдээд өгчихвөл шинэ байртай болж, ачаалал багасна хэмээж байсан юм.

f

Шинэ иргэдээ мөөгөнцөртэй байшинд угтаж байна

f

Нийслэлийн II амаржих газрын хувьд ч дээрхээс ялгаагvй. Эмнэлгийн байр, орны хvрэлцээ муугаас ачааллаа дийлэхгvй байгаа тухай тус эмнэлгийн эмч, удирдлагууд хэлж байсан. Уг нь 75 ортой ч мөн л 150 орчим хvн хэвтэн эмчлvvлж байгаа юм билээ. Ачааллаа дийлэхээ больсон учраас харьяа зарим дvvрэг, хорооны эхчvvдээ ЭХЭМVТ-д шилжvvлсэн байна. Гэсэн ч нэг эмч жилд 100 хvнд vйлчлэх стандарттай хэрнээ 2014 оны байдлаар 627 хvнд vйлчилж “нормоо давуулан биелvvлсэн” гэнэ. Хэдий ачаалал их байгаа ч дотоод нөөц, бололцоогоо дайчлан vйл ажиллагаагаа хэвийн явуулж, гурван сая дахь иргэнийг хvлээн авахаар бэлтгэлээ базаасан тухай II амаржих газрынхан ярьж байсан. Харин эмнэл­гийн байр­ны хувьд мэргэжлийн байгууллагуудаас барилгын ашиглалтын хугацаа дууссан гэдгийг удаа дараа анхааруулж байгаа. Тиймдээ ч хуучин модон барилга ашиглалтаас болоод энд, тэндээ мөөгөнцөртөхөөс эхлээд асуудал нь мундахгvй ч ийм шаардлага хангахгvй байранд өнөөдрийг хvртэл Монгол Улсын шинэ иргэдийг хvлээн авсаар байна. Уг нь тус эмнэлгийн зургаан давхар хоёр цогцолбор байрны зураг төсөл нь гарчихсан яваа. Гэвч мөн л төсөв мөнгөний асуудлаас болоод өнөөг хvртэл шийдэгдээгvй. Тvvгээр ч зогсохгvй нийт эзэмшил газрынхаа 50 хувийг төр болон хувийн хэвшлийн байгууллагад алдсан аж. Энэ мэтчилэн ердөө л хоёрхон төрөх эмнэлгээр ороход зовлон нь мундахгvй их байлаа. Гэтэл гурван сая дахь иргэн болон тvvний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах vvрэг бvхий Vндэсний ажлын хэсгийнхэн ердөө л бvртгэлийн ажлаа сайн хийнэ шvv гэсэн байр суурьтайгаар хуралдаад сууж байх.

g

Ажлын хэсгийнхэн гурван сая дахь иргэнийг төрсөн он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болсон аж. Тvvнчлэн нийслэлийн цагаас нэг цагийн зөрvvтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улсад төрсөн хvvхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжvvлэн бvртгэх гэнэ. Харин цагийн зөрvvтэй аймгуудад гурван сая дахь иргэний чацуутныг бvртгэхдээ орон нутгийн цагийг харгалзахаар болжээ. Ер нь бол “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгvй” гэсэн шиг нялх vрсээ алаг vзэж, хэл аманд орчихгvйн тулд бvртгэлийн ажлаа их чамбай бэлтгэж байгаа нь илэрхий. Тэр ч утгаараа 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хvн амтай байсан. Тиймээс дахин 4051-ээр нэмэгдэж байж гурван сая дахь иргэнээ хvлээн авна. Тэгэхээр он гарснаас хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хvvхдийн тоог өдөр тутам болон долоо хоногоор гаргадаг болжээ. Мөн гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хvvхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд он гарсаар нэг хvvхэд мэндэлсэн тухай мэдээлэл ирсэн байна. Ажлын хэсгийнхний хэлж буйгаар гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хvvхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хvvхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх ёстой ажээ.

g

Ийн гурван сая дахь иргэнээ бvртгэнэ гээд л суугаад байгаа. Тэгвэл тухайн өдөр алдаа, эндэгдэл гаргахгvй байх талаас нь эмнэлгийн орчин нөхцлөө хэрхэн анхаарах вэ гэдгийг хаа хаанаа бодож, арга хэмжээ авах шаардлагатай байгааг дээрх эмнэлгvvдийн байдал харуулаад байна. Нийслэлд томоохонд тооцогддог эмнэлгvvдийн ачаалал болон орчин нөхцөлийг харьцуулахад тэнгэр газар шиг зөрvvтэй байхад орон нутагт ямар байгаа бол. Ачаалал бага байсан ч орчин нөхцөл, эмч нарын ур чадвар, хариуцлагын талаар анхаарах хэрэгтэй баймаарсан.

h

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

данигай :
энэ эхчүүд ор эмнэлэг байхгүй байхад заавал хотод төрөх гэж үхэлдээд шалан дээр хэвтэж байгаа нь хохь нь хөдөө аймгуудын эмнэлэг чөлөөтэй л байна ш дээ хүний төлөө төрөх гэж байгаа юм шиг дарвайлдаад нээг их хэвтэцгээчихэж
2015-01-19
ichmeer....:
xytad xeden say terbumaar xun bga bshdee ene xedxen xuniig bugdiig n xangalttai emnelgeer xangax buren bolomj bga ene dr suuga malnuud jooxn setgel gargaad ogoochee...zarim emnelguuder yvj bxad jiremsen exchuud shalan dr xevtej bga xaragddg nimgen gudas tavichixsan....bi xytadad doktoroor surdag xun.xytadiin emnelgt asar olon xun irdg gexde shalan dr koridort xumuus bailgaj bxiig ogt uzeegui.arai l ichmeer orovdmoor yum
2015-01-19
чека:
энэ сарын 20 21 нд баараггүй
2015-01-19