Би исламын шашинтан
Нигер, Пакистан, Ирак, Иран зэрэг оронд “Би исламын шашинтан” гэх хөдөлгөөн өрнөж байна. Тэд францын “Charlie Hebdo” шог сонинд нийтлэгдсэн исламын шашинтнуудын хувьд амьд бурхан хэмээн хүндлэгддэг, их зөнч Мухаммедийн шог зургаас болж жагсчээ. Жагсагчид бүгд “Би исламын шашинтан” гэх лоозон барьцгаасан байна. Иракийн нийслэл Багдад хотноо болсон жагсаалд 14 мянган хүн цугларсан аж. Тэднийг тараахын тулд цагдаа хүчнийхэн нулимс асгаруулагч ашиглажээ. Жагсаал болж буй орнуудын удирдлагууд дээрх жагсаалтай ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Энэхүү жагсаалыг хэт даврагчид захиалсан байж магадгүй хэмээн Иракийн Ерөнхий сайд Хайдир аль Абади мэдэгдсэн байна. Тэрбээр “Парист болсон халдлагыг Нигер, Пакистан, Иракийн хэт даврагчид үйлдсэн хэмээн мэдэгдээд байгаа. Их зөнч Мухаммедийн үг тэдэнд л үйлчилдэг” гэж хэлжээ. “Charlie Hebdo” сонины байранд болсон халдлагын дараа дэлхийн хэд хэдэн оронд “Би Чарлье байна” гэх хөдөлгөөн өрнөж, олон улсыг исламын шашинтнуудын эсрэг нэгдэхийг уриалаад буй. Зөнч Мухаммедийн шог зурагтай сонин хэдийнэ гурван сая хувь борлогдсон гэдгийг “Charlie Hebdo” сонины борлуулалт хариуцсан орлогч захирал Стифан хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ