Буудлагын тамирчид Хааны тэмцээнд оролцоно
Буудлагын шигшээ багийн тамирчид энэ сарын 24-31-ний өдрүүдэд Кувейтэд болох Хааны нэрэмжит олон улсын гран-при тэмцээнд оролцоно. Уг тэмцээнд О.Гүндэгмаа, Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар онч мэргэнээ сорих юм.
Тэдний хувьд энэ онд олимпийн эрх авах таван тэмцээн хүлээж буй. Дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авах бол, арваннэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ