14 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна

img

Сар шинийн өмнөм нөөцийн махыг худалдаанд гаргах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас тодруулахад “Нөөцийн махыг ирэх долоо хоногоос буюу энэ сарын 25-наас худалдаанд гаргана. Энэ жилийн хувьд нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж 14 мянган тонн мах нөөцөлсөн байгаа. Одоохондоо ямар үнээр худалдах эсэх асуудлыг шийдээгүй байна. Жилийн жилд нөөцөлж бэлтгэсэн мах туранхай, дан яс болчихсон, хатуу байдаг гэх шүүмжлэлийг дагуулдаг. Харин энэ жил ийм асуудал гаргахгүй байх тал дээр холбогдох газрууд нь анхаарч ажиллаж байгаа. Уг асуудалд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гадна МХЕГ, ШӨХТГ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Хүнсний асуудал хариуцсан газар, нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллага хяналт тавьж байгаа” гэв.

Дашрамд дуулгахад, нөөцийн махны менежерээр “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Мах маркет”, “Эй Энд Ди Эм” зэрэг дөрвөн компани нийслэлд шалгарсан байна. Харин Дарханд “Дархан мийт фүүдс”, Эрдэнэт хотод “Эрдмийт мийт фүүст” компаниуд  нөөцийн махны менежерээр ажиллах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ