Малид эбола үгүй болсныг зарлав
Баруун Африкийн Мали улсад өнгөрсөн оны аравдугаар сард хоёр настай охин эболагаар амиа алдсан билээ. Энэ үйл явдлын дараа ДЭМБ тус улсыг халдвартай орнуудын тоонд багтааж, хөл хорио тогтоосон юм. Олон улсын эмч нар 42 хоногийн турш тандалт явуулсны үр дүнд Малиг эбола вирусээс салж, аюулгүй болсныг мэдэгджээ. Тус улс өнгөрсөн оны сүүлчээр хилээ хааж, жуулчдыг хүлээн авахаа зогсоосон юм.
1
ДЭМБ-ын мэдээний дараа Мали улсын Ерөнхийлөгч Амаду Тумани Туре ард түмэндээ баяр хүргэж “Бид эболаг яллаа” гэж мэдэгджээ. Эбола вирусын улмаас Мали улс эдийн засгийн хувьд уналтад орж, ядуурал газар аваад байна. ДЭМБ, НҮБ хамтран Мали улсад 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар эболагаар 8429 хүн амиа алдаж, 21296 хүн халдвар авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ