Жое Байданы гэр рүү халджээ

img

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байданы Делавэр мужид байрлах байшин руу нь гэмт этгээдүүд буудаж, халдлага үйлдэхийг санаархсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нүүрээ халхалсан хэсэг этгээд дэд ерөнхийлөгчийн байшин руу машинаасаа гал нээгээд зугтаажээ. Тэднийг байшин руу ойртох үед хамгаалалтын ажилчид хариу гал нээсэн байна. Гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Дээрх үйл явдлаас хэдэн минутын өмнө байшингаас холгүй буун дуу гарсан байна.

1

Дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Хобак “Гэмт этгээдүүд байшин руу буудах үед дэд ерөнхийлөгч Цагаан ордонд хуралдаантай байсан. Хамгаалалтын ажилчид Тагнуулын байгууллагынхантай хамтран гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн. Байшинг хамгаалалтад авч, дэд ерөнхийлөгчийн гэр бүлийг аюулгүй газарт байршуулсан” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ