Хэвлэлийнхэн хохирч эхлэв

img

“Charlie Hebdo” сонины нүүрэнд дахин заларсан их зөнч Мухаммедийн шог зургаас болж Йемений нийслэл Санаа хотын иргэд эмх замбараагүй байдал үүсгэв. Жагсагчид гартаа “Чарлье зогс” хэмээн бичсэн лоозон барьцгаажээ. Харин хэсэг жагсагч Санаа хотноо үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй сонин, сэтгүүлийн байр руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан байна. Жагсагчид Санаа хотын төв хэвлэлийн байрыг бүхэлд нь шатааж, таван сэтгүүлчийн биед ноцтой гэмтэл учруулсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хэвлэлийн байр руу халдсан шалтгаанаа жагсагчид ““Charlie Hebdo” сонины болчимгүй үйлдлийг Йемений хэвлэлүүд өөгшүүлж байна. Тэд их зөнчийн нэр хүндийг хамгаалахын оронд, барууны хэвлэлүүдийг даган дуурайж байна” гэж хэлжээ.

Нигерийн нийслэл Абужа хотноо жагсагчид Францын төрийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. “Charlie Hebdo” ирэх сард гарах шинэ дугаартаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн зургийг дахин нийтлэхээ мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgertsetsegee:
ih zonch geed bitgii hoorogdood bai . zugeer l mohammed gedeg sh dee oorsdoo chi teriig oh zonchoor nerleh yamar *rdlagatai, yamar ch zonch hun bish yertontsiin eznii ilgeesen elchiin neg l gedeg
2015-01-20
сэтгүүлч:
энэ дэлгэрцэцэг үнэхээр чадвар муутай,ямар ч хэл бичигийн авьяасгүй сэтгүүлч юм аа,ичих нүүр алгаа,яана даа?
2015-01-19
чека:
дэлгэрцэцэгээ чи дандаа хэрэгцээ багатай дэмий талдаа зүйлийг дандаа буруу бичих юм жнь санаа хот гэж ямар хот байдаг юм сана гээч дээ дуудлагаар нь бичих гээд байгаа бол саанаа гээч дээ иш чаавас
2015-01-19