“MH17”-ийн зорчигчдыг дурсав

img

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц өнгөрсөн оны долоодугаар сарын дундуур Куала Лампураас Амстердам хүрэх замдаа Украины зүүн хязгаарын Грабово хотноо осолдсон юм. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан билээ.  “МН17” осолдоод хэдий зургаан сар өнгөрсөн ч хэргийн зангилаа тайлагдахгүй хэвээр байна. Өчигдөр Голландын нийслэл Амстердам хотноо амиа алдсан иргэдийг дурсч, хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 25 мянган хүн оролцжээ. Мөн Малайзын нийслэл Куала Лампур хотноо олон мянган иргэн гэрэлт зул өргөж, амиа алдсан иргэдийг дурсчээ. Дурсгалын арга хэмжээнд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак оролцож, амиа алдсан зорчигчдын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлжээ.

р

АНУ тэргүүтэй орнууд осолд Оросын Засгийн газрыг буруутгадаг бол зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид Украины Засгийн газрыг буруутгадаг билээ. Өнөөдрийг хүртэл Европын холбооны шинжээчид ослын газар ажиллаж буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

айсуй:
малайзын засгийн газарт мэдэгдэх нь. монголын төр хүнээ өмгөөлдөгүй хайхардагүй байж болно мөнх тэнгэр монгол эс ширхэг бүнийг хамгаалж хатуу гисгээл үзүүлнэ. танай эгэл хүмүүс устаж байгаад харамсаж байгаа ч тэр багиндагынхаа мөнгөөр хамгаалж чадахгүйгээ харав уу. өшөөг бид санаж гүйцэтгэг ч нь эцэг тэнгэр билээ
2015-01-19