Эмгэнэл

img

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Хээшигийн Ариунбаатар 2015 оны нэгдүгээр сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө.

a

Х.Ариунбаатар нь 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

a

Тэрбээр сэтгүүлчийн ажлын гараагаа Хэнтий аймгийн “Урагшаа” сониноос эхэлсэн. “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонинууд, Shuud.mn, Bataar.mn сайтад ажиллаж, нийгэм улстөрийн “Парламент” сониныг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж, орчин  цагийн сэтгүүлзүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан, энэ цаг үеийн шилдэг сэтгүүлчдийн нэг байлаа.

a

Х.Ариунбаатар нь мэргэжлийн өндөр ур чадвартай, бичлэгийн өвөрмөц хэв маягтай, шудрага үнэнийг дээдлэгч, зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж чаддаг, сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэгч, сэтгүүлзүйдээ үнэнч нэгэн байлаа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2013 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

a

Талийгаач 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож, “Хан Хэнтийн шинэ дэвшилт хөдөлгөөн”-ий анхны тэргүүнээр нь ажиллан хөдөө орон нутагт ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

a

Монголын сэтгүүлзүйн үнэнч цэрэг Хээшигийн Ариунбаатарын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхнаа төлөөлөн гүн эмгэнэл илэрхийлье.

a

Талийгаачийн тэнгэрлэг авьяас, ажилч хичээнгүй чанар, цагаан цайлган зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

a

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл

a

2015.01.19

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
харамсалтай мэдээ. ум амгалан сайн болтугай
2015-01-19
данигай:
ум ма ни бадми хум
2015-01-19
hundetgedeg ah min:
ih hugjiltei tushigtei ah bj bilee. ymar aimar medee we
2015-01-19
жумын нехер:
шинэ дэвшилт холбооныхон эмгэнэл илэрхийлж байнаа бид уурд дурсах болноо
2015-01-19
ах минь, анд минь:
их түшигтэй, мундаг чадвартай хүн байсан. сэтгэо хоосроод байна. залуугаараа явчихлаа да ах минь
2015-01-19
б.батбилиг:
хөөрхий гэж, мундаг сайхан авьяастай сэтгүүлч юмсан. нэгэн цагт "өдрийн сонин"-д хоёулаа цахиур хагалж л явлаа даа. хорвоо уужим гэдэгсэн, уйтан л юм байна даа. хойд насандаа диваажинд очоод эргэж монголдоо сэтгүүлч болж төрөөрэй анд минь. ум ма ни бад ми хум.
2015-01-19