Иргэнээ суллуулахаар жагсав
Бразилийн иргэн 53 настай Марко Арчер Кардосо Морейра мансууруулах бодис Индонезийн хилээр давуулах гэж байхдаа баригдсан юм. Тус улсын шүүх Марког цаазаар авах ялаар шийтгэсэн билээ. Бразилийн томоохон хотын иргэд Марко Морейраг суллахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд тус улсын Ерөнхийлөгч Дильма Руссефф хүртэл нэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Иргэний минь амийг хороовол хариу арга хэмжээ авах болно. Мөн Индонез-Бразилийн дипломат харилцаанд сэв суух болно” гэж хэлжээ.
1
Марко Арчер Кардосо Морейра 2003 онд Жакарта хотын нисэх буудлаас баривчлагдсан юм. Хууль сахиулагчид түүнээс 13.4 кг кокаин олж илрүүлжээ. Шүүхээс 2004 оны эхээр түүнд цаазын ял оноосон юм. Өнгөрсөн оны сүүлээр Голландын иргэнийг хар тамхи худалдаалсан, борлуулсан хэргээр цаазаар авсан юм. Дээрх хэргээс болж Голландын тал дургүйцлээ илэрхийлж, Индонезид суух элчин сайдаа эргүүлэн татсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ