Мартин Лютер Кинг бол миний баатар

img

“Ярилцлагын хатан хаан” гэгддэг Опра Унфри сүүлд хүний эрхийн төлөө тэмцэгч, уран илтгэгч Мартин Лютер Кингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Selma кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл энэ сарын 9-нд нээлтээ хийсэн билээ. Канадын “www.npr.org” сайтад өгсөн Опрагийн ярилцлагыг хүргэж байна.

.

-1963 оны наймдугаар сард Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” хэмээх илтгэлээ тавьж, олон хүний бодлын хаалгыг нээсэн билээ. Ярилцлагынхаа эхэнд би танд дээрх илтгэлээс багахан хэсгийг нь уншиж сонирхуулья. “Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд эрх чөлөөгүй хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнуудын амьдрал ялгаварлан гадуурхах үзлийн гаванд гутамшигтайгаар баглуулж, арьс өнгөөр ялгаварлалын гинжинд хүлэгдсэн хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд материаллаг баялгийн хязгааргүй далай дундах ядуурлын орхигдсон арал дээр амьдарч байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд Америкийн нийгмийн буланд зовсон хэвээр, төрөлх эх нутагтаа цөлөгдөгч мэт амьдарч байна”. Таны амьдралд энэ эрхэм хэрхэн нөлөөлсөн вэ?

-Би 1963 онд есөн настай байсан. Би 15 хүрсэн хойноо өнгөт арьстай хүмүүсийн төлөө амиа хайрлахгүй тэмцдэг Мартин Лютер Кинг гэх эрхмийн тухай сонссон юм. Түүний “Би мөрөөдөж байна” гэх итгэлийг уншаад нулимс минь аадар бороо мэт урсч байсныг л санаж байна. Тэр илтгэлийг уншсан өдрөөсөө би өөр хүн болохоор зориг шулуудсан. Би өнгөт арьстай байж болно. Өнгөт арьстай бүхэн гэрийн үйлчлэгч, мужаан байх ёсгүй гэдгийг нь мэдрүүлэхийг хүсч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хурцалж тэмцсээр явна.

1

-Америкийн ард түмний сонсох дуртай хүний нэг бол Опра Уинфри. Түүний хэлсэн үг бүхэн үнэтэй. Хэдийгээр та бусдын дотоод сэтгэл, чин зүрхний үгийг нь нээдэг ч өөрөө ярилцлага өгөх нь туйлын ховор. Та амьдралынхаа ихэнх хугацаанд хүнээс асуулт асуусан. Харин өнөөдөр асуултад хариулах ямар байна даа?

-Сонирхолтой байна. Би жилд 1-3 хэвлэлд ярилцлага өгдөг. Тэгэхдээ шинэ уран бүтээлээ амжилтад хүргэхийн тулд дээрх тоогоо хоёр оронтой тоонд шилжүүлэхээр төлөвлөж байна.

1

-Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” гэх илтгэлээс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Америкчууд анх удаагаа өнгөт арьстай хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгож, итгэл хүлээлгэсэн. Чадвар, авьяастай л байвал өнгөт арьстай нэгэн хаан мэт амьдарч, од мэт хүндлүүлж байна. Өнөөдөр өнгөт арьст хүмүүс олон салбарт амжилт оллоо?

-Өөрийгөө магтаж байгаа юм биш. Энэ бол үнэн. Өнгөт арьстай эмэгтэй амжилтад хүрч болдгийг Опра Унфригаас харж болно. Би амжилтад хүрсэн өнгөт арьстай эмэгтэй. Би өнгөт арьсаараа бахархдаг.

1

-Мартин Лютер Кингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Selma киноны гол дүрд Их Британийн залуу жүжигчин Дэвид Ойелоуо тоглосон. Энэ залуу тэр агуу эрхмийн дүрийг хэрхэн бүтээсэн гэж бодож байна?

-Дэвид Ойелоуо их сайн жүжигчин. Хамтран ажиллах таатай байлаа. Миний бодлоор энэ киноны зүрх нь Дэвид Ойелоуо байсан. Тэрбээр эхлэхээс төгсгөл хүртэл дүрдээ бүрэн уусч, Мартин Лютер Кингийг өнөөдрийн нийгэмд авчирсан.

1

-Одоо үед хүний эрхийн асуудлаар их ярьдаг болжээ. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл өнгөт арьст хүмүүсийн эрх зөрчигдсөн хэвээр л байна. Сүүлийн жишээ гэхэд Майкл Браун хүүгийн үхэл. Та хүртэл Браун хүүгийн үхлийн дараа өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн?

-Тиймээ. Майкл Браун хүүгийн үхэл гэнэтийн бөгөөд аймшигтай байсан. АНУ-ын өнцөг булан бүрт арьс өнгөөр ялгаварлах үзэл байсаар байна. Өнөөдрийн асуудал бол ухамсартай шууд холбоотой. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Тэгтэл энэ бүхэн юу болж байна вэ. Бид 1950, 1960 онд амьдарч байгаа биш. Нэгнээ хүндэлж, хайрлах цаг нэгэнт болсон. Хожимдсон ч байж болно. Тэгэхдээ би бүхэнд итгэж байна.

1

-“Selma” киноны бүх зардлыг таныг төлсөн гэж сонссон?

-Тиймээ. Мартин Лютер Кингийг залуу үе минь сайн мэдэхгүй байна. Энэ бол эмгэнэл. Тиймээс л бодит түүхийг дэлгэцэнд гаргахыг хүссэн юм.

1

-“Би мөрөөдөж байна” итгэлээс хамгийн дуртай хэсгээсээ сонирхуулаач?

-“Бид үзэн ядалт, уй гашууны аяганаас эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй. Хар арьстнууд тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргүүдээс чөлөөлөгдөх хүртэл бид амарч чадахгүй ээ. Бидний хүүхдүүд “Зөвхөн цагаан арьстнууд орно” гэсэн бичээсийн улмаас хүн биш болж үнэ цэнээ алдаж байхад бид санаа амарч болохгүй”. Мартин Лютер Кинг бол миний баатар. Таны төлөө би цаашид амьдрах болно.

1

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ