Прокуроруудад хуульчийн гэрчилгээ гардууллаа

img

Монголын Хуульчдын Холбооноос хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуульчдад хуульчийн гэрчилгээ олгох ажлыг  нэгдсэн журмаар зохион байгуулахаар болсон. Энэхүү үйл ажиллагааг өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас албан ёсоор эхлүүлж байна.

б

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан нар УЕПГ-т ажиллаж байгаа 47 прокурор ажилтанд “Хуульчийн гэрчилгээ"-г гардуулан өглөө. Монголын Хуульчдын Холбоонд албан ёсны бүртгэлтэй 4771 хуульч байдаг аж. Тэдгээрээс үүргийн гүйцэтгэлээ хангасан байдлыг нь харгалзан   “Хуульчийн гэрчилгээ" олгож буй юм байна.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ