Хулгайчаас болгоомжил
Цагдаагийн байгууллагад малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдэх нь буурахгүй байна. Өнгөрөгч амралтын өдөр "Өвөр тарвагатайн даваанд адуу нядласан байна" гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн нядалж аваад явчихсан байжээ.
б
Мөн хүнсний зүйл алдагдлаа гэсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн 32 дугаар хороонд оршин суух иргэний их хэмжээний үхэр, адууны мах, борцолсон мах зэргийг хулгайлсан байжээ. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, баншны, ууцны хулгай олон гардаг учраас иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, бууз баншны хулгайнаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ