"Утсаар чинь ярьчихаад өгье"
Таныг гудамжинд явж байхад хэн нэгэн танихгүй этгээд "утсаар чинь ярьчихаад өгье" гэвэл утсаа өгөхөөсөө өмнө болгоомжлохоор болжээ. Учир нь сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад "утсаар чинь ярьчихаад өгье" гэсэн этгээдэд утсаа алдсан иргэдийн гомдол бүртгэгдэх болсон байна.
б
Хамгийн сүүлд өнгөрөгч амралтын өдөр БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан иргэн Д ийм байдлаар өөрийн гар утсыг гэмт этгээдэд алджээ. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ