Хэт даврагчид 200 орчим хүнийг суллажээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцаанд нь байсан 200 орчим хүнийг сулласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Суллагдсан иргэдийн ихэнх нь Иракийн цөөнх гэгддэг Язидис үндэстний иргэд гэнэ. Тэднийг сулласан шалтгаанаа хэт даврагчид тайлбарлаагүй байна.

1

Хэт даврагчдын гараас чөлөөлөгдсөн хүмүүсийн 100 орчим нь эмэгтэйчүүд болон өндөр настай иргэд гэнэ. Тэднийг Курдын цэргүүд хамгаалалтандаа авч, хоол хүнсээр хангаж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй Язидис хүмүүс Багдадигаас холгүй орших Санжир гэх ууланд бүгээд буй. НҮБ-ын судалгаагаар “ИСИЛ” хэмээн нэрлэсэн хэт даврагчид “Халифын вант улс” байгуулснаа зарласнаас хойш 2500 орчим Язидис хүмүүсийг хороож, 500 гаруй охид, эмэгтэйчүүдийг хулгайлсан гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ