Жане Фонда 77 нас хүрлээ
Мөнхийн залуу гэгддэг холливуудын нэрт жүжигчин Жане Фонда өнөөдөр 77 нас хүрч байна. Тэрбээр өчигдөр Италийн “State RAI TV” шоунд оролцжээ. Энэ үеэр тус шоуны хөтлөгч жүжигчинд улаан сарнай бэлэглэж, урт удаан наслахыг ерөөсөн байна. Тус шоуны дараа олон хүн хөтлөгчийг жүжигчний насыг буруу хэлсэн хэмээн маргалджээ. Дээрх маргааныг таслахын тулд жүжигчин твиттертээ “Би маргааш 77 нас хүрнэ. Энэ үнэн” гэж жиргэжээ.
1
Фонда өнөөдөр холливуудын алдрын гудамжинд байрлах өөрийн одны дэргэд үнэнч фэнүүдтэйгээ 77 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэхээр болжээ. Тэрбээр 1960 оноос эхлэн кино урлагт хүчин зүтгэж, 80 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээж, 1999, 2002, 2005 онуудад “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ