Завхан аймгийн АН-ын даргаар Я.Санжмятав сонгогдлоо
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав Завхан аймгийн Ардчилсан намын даргаар сонгогджээ. Шинэ ажлаа саяхан хүлээж авсан тэрбээр Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого санаачилж 666 хүүхдийг компьютертэй болгож, 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрхны бэлд тоглуулсан билээ.
й
Мөн өнгөрсөн намар “Өсвөрийн монгол шатар-9999” тэмцээнийг Завхан аймгийн 24 суманд нэгэн зэрэг зохион байгуулж, Геннист бүртгүүлсэн гээд түүхэнд дурсагдаж үлдэх чамгүй олон ажлыг амжуулсан хэмээн нутгийн олон нь хүндэтгэдэг гэдэг.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ