Тээврийн хэрэгслээс төлбөр авах журам хууль зөрчсөнийг тогтоожээ
Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос “Нийслэлийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам” төлбөрийн хувь хэмжээг тогтоосон ИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэж мэдэгдлээ. Учир нь иргэн Х.Болдмандал, Ө.Сумьяабаатар нараас ИТХ-ын “Журам батлах тухай” 2013 оны 13/47 тоот тогтоол илтэд хууль зөрчсөн, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг ачааг хууль бусаар нэмсэн арга хэмжээ хэмээн үзэж шүүхэд хандсан байна.
ө
Харин Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр дээрх журам хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Энэ талаар Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн М.Санжаа “Нийслэл 2013 онд 340.0 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд тэдгээрээс 9.6 тэрбум төгрөг олсон. Мөн анхан шатны шүүхээс хууль зөрчсөнийг тогтоосоор байтал ИТХ энэ оны төсөв батлахдаа дахин автозам ашигласны төлбөрийг авахаар шийдэж 10.6 тэрбумыг хураахаар шийдвэрлэсэн нь олон нийтийг бухимдуулж, ачаа үүрүүлж байна” гэсэн юм. Хэрэв ИТХ хууль зөрчсөн журмаа санаачлагаараа зогсоохгүй бол шүүхийн шийдвэрээр албадан зогсоолгох юм байна. Харин дээрх журам хэрэгжих явцад иргэдээс авсан 9.6 тэрбумыг энэ оны татвар руу шилжүүлэх зэргээр шийдэх гарц байгаа гэлээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ