Донецкийн нисэх буудалд буудалцаан болов

img

Украины зүүн хязгаарын Донецк мужид байрлах олон улсын нисэх буудалд буудалцаан болж, 10 гаруй гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Украины хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Салан тусгаарлагчид болон ардын армийн цэргүүд гал зогсоох гэрээ хүчингүй болсноос хойш анх удаагаа харилцан гал нээсэн. Хоёр тал нисэх буудалд хяналтаа тогтоохыг хүсч байна. Харилцан буудалцааны үеэр энгийн долоон иргэн, армийн дөрвөн дайчин шархтсан. Хэдэн салан тусгаарлагч шархтсан нь нууц хэвээр байна” гэжээ.

1

Энэхүү үйл явдлын дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Зүүн хязгаарт энх цаг авчрахын тулд Украины Засгийн газар мөнгөө харамлах шаардлагагүй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй зүүн хязгаарыг чөлөөл” хэмээн хэлжээ.

Киев хотноо өчигдөр “Би сайхан амьдармаар байна” гэх уриатай жагсаал болсон юм. Энэхүү жагсаалд тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко болон хотын дарга Виталий Кличко нар нэгдсэн гэж “Ukraine agency” мэдээлэв. Жагсаалд ойролцоогоор 2000 хүн оролцож, салан тусгаарлагчдын явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
донецк тусгаар улс болох ёстой. украйний хүчирхийлэл хэрээс хэтэрлээ
2015-01-20
zail zail:
nvb-iin darga hun ingej huchirhiileliig demjin ueialan duudaj boldog yum uu...nerteigeer ni hoid solongos-chuudaa mongo hairlaad heseggui ymar ch uneer hamaagui eh oron- oo negteg ...geed helchihee ch
2015-01-20