Цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулав

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй  улаан буудай импортлох  шаардлагатай” гэж Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр хэллээ. 20000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байна. Манай холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72000 тонн улаанбуудай байхад нэмж импортоор оруулж ирэх шаардлагагүй гэж Тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг үзэж байна.

ө

Ерөнхий сайд дээрх холбоодын саналыг сонсоод борлуулагдаагүй байгаа улаанбуудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болголоо. Борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас импортлохыг зогсоолоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монгол улсын дайсануудад бид идэж уух юмтай байх яаж таалагдах юм бэ
2015-01-20
зочин:
монголдоо 100% vйлдвэрлэж чадаж байгаа улаан буудайгаа гадны хараат болгох нь монголын жинхэнэ дайсануудын бодол. ийм хvмvvсийг л дайсан гэдэг юм
2015-01-20
шүүмжлэгч:
тариа тарьсан гарууд бас арай даварч байна аа ямар ч чанарын стандартгүй тариа гэх юм дурандаа тарьчихаад улсад шахах гэж үйлээ үзэж байна даа үүнийг зогсоох хэрэгтэй одоо бүр амар юм болох нь шив дээ чанаргүй юм хийчихээд хүчээр ав гэдэг утгагүй
2015-01-20
монгол эрдэнэ :
бид улаан буудай гурилаа идэж өссөн шүү ухдхг алт биш ургуулдаг алтыг шүтэх нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа том алхам юм тариаланчдыг дэмжих шаардлага бна
2015-01-20
guest:
математикийн эеш-даа бэлтгээрэй. http://e-surgalt.com
2015-01-20