Өрийн хууль өнөөдөр батлагдах уу
Төсвийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийх юм байна. Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх эсэхийг хэлэлцэнэ гэсэн үг. Уг хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, мөн хуулийн анхны хэлэлцүүлэгийг хийх аж. Тэгээд Төсвийн байнгын хороо дахин хуралдаж, өрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулах аж. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөжээ. Хуваарийн дагуу бол ийм дараалалтайгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах юм байна.
х
Харин МАН-ын зүгээс өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд буй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн өрийг шатлан бууруулах хууль батлагдах эсэх нь өнөөдөр тодорхой болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ