Прокурор, цагдаагийн хамтарсан зөвлөгөөн боллоо

img

Ховд аймгийн прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын орлогч прокурор хууль цаазын ахлах зөвлөх Т.Ууганбаатар, Аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд нар оролцож нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.

f

Түүнчлэн, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өнгөрсөн 2014 онд хийсэн ажлаа дүгнэж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Мөн энэ онд хэрэгжүүлэх ажил, дэвшүүлэх зорилт, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар ярилцжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
математикийн эеш-даа бэлтгээрэй. http://e-surgalt.com
2015-01-20