"Дугуйтай болзоо"-нд явах уу

img

Монголын залуучуудын холбооноос хоёрдугаар сарыг хайрын сар болгон зарлажээ. Ингэхдээ хоёрдугаар сарын 14 буюу гэгээн хайрын өдрөөр ганц бие залуучууддаа зориулан "Дугуйтай болзоо" аялал зохион байгуулахаар болсон байна.

б

Тус аялал  нь Зайсангийн гүүрнээс - Тээврийн товчооны гүүр хүртэл  үргэлжлэх  гэнэ. "Аяллын маршрут  нь ямар ч бартаа саадгүй байна. Замын төгсгөлд асар майхнууд  барьж  түүнд үдийн хоол, вино, аарц, хөгжөөнт тэмцээнүүд зохиогдох юм. Хөтөлбөрийн үнэ 35.000 төгрөг. Энэхүү мөнгөнд хүн тус бүрт сайн чанарын унадаг дугуй, хөгжөөнт тэмцээний шагнал урамшуулал, халуун аарц, үдийн хоол, улаан вино, дурсамж, дугуйн механикч, хөтөч, зохион байгуулалтын зардлууд багтсан байгаа" гэж зохион байгуулагчийн зүгээс мэдээлэв.

ө

Төлбөрийг 5034301048 хаан банкны дансанд тушаах ба МЗХ-ны 201 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгч болох юм  байна. Хэрэв дансаар бол  Өөрийн нэр, утасны дугаар, дугуйтай болзоо-гэж бичихийг анхаарууллаа.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ