Бразилийн иргэнийг суллахгүй гэв
Бразилийн иргэн 53 настай Марко Арчер Кардосо Морейра мансууруулах бодис
Индонезийн хилээр давуулах гэж байхдаа баригдсан юм. Шүүхээс түүнд цаазаар авах
ял оноосон билээ. Өнгөрсөн амралтын өдөр тус улсын шүүх хар тамхи хил
давуулахыг оролдсон Бразил, Голланд, Вьетнам, Австралийн зургаан иргэнийг цаазаар
авчээ.Бразилийн
Ерөнхийлөгч Дильма Руссефф иргэнийг нь цаазласан Индонезийн удирдлагуудыг
буруутгаж, Жакарта хотод байрлах Элчин сайдын яамаа эргүүлэн татжээ. Дильма, цаазын
ял авсан хоёр дахь иргэнээ суллахыг шаардаж, хариу арга хэмжээ авахаа сануулаад
буй. Тэгвэл Дильмаг ямар ч арга хэрэглэсэн Марког суллахгүй гэж Индонезийн Ерөнхийлөгч
Жоко Видодо мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хар тамхи хил давуулсан,
нэвтрүүлсэн ямар ч улсын иргэнийг хуулийн дагуу шийтгэх болно” гэсэн байна.
Бразил улсаас гадна Австрали тус улсад ял эдэлж буй хоёр иргэнээ суллуулахаар хөөцөлдөж эхэлжээ. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Индонезид ял эдэлж буй иргэдээ суллах асуудлаар Видодотой уулзах санал тавьжээ. Эббот “Голланд, Бразил улс шиг Жакартагаас Элчин сайдын яамаа татах бодолгүй байна. Индонезид ял эдэлж буй иргэдийнхээ асуудлаар Ерөнхийлөгч Видодотой уулзах санал тавьсан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ