Онгоцоор зорчигчдын тоо буурчээ

img

Агаарын тээврийн салбарын үзүүлэлтүүд 2014 онд буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тодруулбал, агаар тээврийн салбарын орлого 2014 онд 239 тэрбум төгрөг болсо нь өмнөх оныхоос 3.4 хувиар буурсан байна. Үүнд дотоодын зорчигчдын тоо 2013 оныхоос 28.7 хувь, олон улсад зорчсон иргэдийн тоо 2.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Зорчигчдын тоо буурсан шалтгаан нь агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдсэн, үүнийг дагаад онгоцны билет өссөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж буй аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ